МАЗААЛАЙ” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.