Нүүр хуудасБусадМонгол Улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна

Монгол Улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна

ХСҮТ-ийн бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Өвдөхөөс нь өмнө эрт илрүүлдэг хүчин чадлаа бид нэмэгдүүлэх ёстой. Энэ бол зөвхөн ХСҮТ-ийн асуудал биш. 21 аймаг, 9 дүүрэг болгондоо бид хавдрын эрт илрүүлгийн тогтолцоотой болох ёстой.

Эдгээр төвийг удирддаг нэгдсэн төвтэй байх нь мөн чухал. Тэр төвийн газартай холбоотой асуудлыг өнөөдөр ярьж байна. Ойрын жилүүдэд хавдрын өвчлөл ихэснэ. Үүнийг зөв ойлгоорой. Бид нарт нэг л зам байгаа нь хавдрыг эрт үед нь илрүүлж иргэдийнхээ амь насыг аврах юм. 

Монголд тохиолддог үндсэн тав, зургаан төрлийн хавдар нийт тохиолдлынхоо 75 хувийг эзэлдэг. Харамсалтай нь Монгол Улс хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН