Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг(МГБССН)нь БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэг, Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгтэйхарилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол ӨМӨЗО-ны Манжуур хотод 9 сарын 13-нд боллоо.
Тус ёслолд МГБССН-ийн Ерөнхийлөгч Б.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэг, БНХАУ-ын Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн орлогч захирал Хон Пин болон Өвөр Монголын Өөртөө засах орны Гэр бүл төлөвлөлтийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Чен Шао болон Манжуур хотын засаг захиргааны орлогч дарга Гуо Шяофан болон бусад төлөөлөгчид тус тус оролцсон юм.
Ийнхүү санамж бичиг байгуулснаар 2024-2026 оны хооронд Монголын хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн төсөлд дэмжлэг үзүүлж, харилцан туршлага солилцох, эмэгтэйчүүдийн эмч нарыгХөх хотод сургах, хамтран үзлэг зохион байгуулах зэрэг боломжууд бүрдэж байгаа юм. Ёслолынүеэрхоёрнийгэмлэгбиебиендээшаардлагатайтоногтөхөөрөмжболоннөхөнүржихүйнэрүүлмэндийнсургалтынматериалхэрэгслийнхандивөглөө.
МГБССН нь 2015 оноос эхлэн Хятадын нийгэмлэгтэй хамтран хоёр улсын хилийн дагуух бүс нутгийн хөдөлгөөнт хүн амын дунд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Түүнчлэн хоёр улсын залуучуудын форум, туршлага солилцох сургалт аялалыг зохион байгуулахаар тусгасан.