ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнээс давтан шинжилгээ авахад нэг тохиолдлоос ковид-19 илэрлээ. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдлын тоо 37 болж байна. Мөн л ОХУ-д сурч байсан оюутнаас ийнхүү коронавируст халдвар илэрлээ. Дээрх тохиолдлоос гадна Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Дархан-Уул аймаг дахь лабораторид 28 тээврийн жолоочийг шинжилгээнд хамруулахад хариу бүгд сөрөг гарчээ.