Нүүр хуудасМэдээМТА: Олон Улсын Валютын Сангийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт...

МТА: Олон Улсын Валютын Сангийн Техникийн туслалцааны үнэлгээний баг Татварын ерөнхий газарт ажиллалаа

Олон Улсын Валютын Сангийн Төсвийн асуудал эрхэлсэн газраас Монголын татварын албанд хэрэгжиж буй “Техникийн туслалцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд эдийн засагч Майкл Хардигаар ахлуулсан үнэлгээний баг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ажиллав. Багийн бүрдэлдэхүүнд богино хугацааны зөвлөхөөр Ирэне Башабе, Торстен Кумберланд Иакобсен, Лидия Софрона нар ажиллаж Монголын татварын албаны 2021-2024 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг сайн гэж дүгнэв.

Үнэлгээний баг Маргаан таслах үйл явц, Том татвар төлөгчийн татварын хууль мөрдөлтийн байдал ба бусад чиглэлээр үнэлгээ хийж, цаашид сайжруулах зөвлөмж өгч, Монголын татварын албаны 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд тусгах олон улсын сайн туршлагуудаас зөвлөмж болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН