Нүүр хуудасМэдээМУДШ: ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТОЙМ

МУДШ: ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТОЙМ

Б.Батбаяр нарын 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох /Хөгжлийн банкны гэх/ эрүүгийн хэрэгт прокурорын хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 оролцогчдын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 537 хавтаст хэрэг 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шилжиж ирсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үндсэн хугацаатай ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус шүүхийн Ерөнхий шүүгч уг хугацааг 30 хоногоор сунгаж болох заалтаар хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан. 

Улмаар энэ хэргийг хуулийн хугацаанд буюу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 09 цагт “Нийслэлийн засаг захиргааны 5В байрны “ИХ ТАНХИМ”-дэхлүүлж, давж заалдах шатны шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна.

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН