Нүүр хуудасМэдээМэдээлэлтэй байх эрхийг хязгаарласан Эрүүгийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарласан Эрүүгийн хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүслээ

УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбоотойгоор Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээний гишүүн байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарч байсан зохицуулалтыг өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаар олж мэдсэн гуравдагч этгээдийг хамаатуулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.

НҮБ-ын Хүний эрхийн комисс, уг байгууллагын Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE) болон Америкийн орнуудын байгууллага (OAS)-ын холбогдох төлөөлөгч, тусгай илтгэгч нарын зүгээс нууцыг хамгаалах үүргийг зөвхөн түүнийг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээнэ. Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй хэмээн зөвлөдөг.

Иймд иргэдийн мэдээлэлтэй байх эрх, сэтгүүл зүйн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр, хэтрүүлэн хязгаарлах, цензур тогтоох үр дагавартай Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг хүсэж байгаагаа Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөөх хуульчдын сүлжээний гишүүн болох Глоб Интернэшнл Төв, Монголын Эмнести Интернэшнл, Хэвлэлийн Хүрээлэн, Хууль зүйн нийгэмлэг зэрэг байгууллага илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН