Нүүр хуудасМэдээМҮЭХ-оос "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулжээ

МҮЭХ-оос “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналыг гардуулжээ

МҮЭХ-оос хөдөлмөрчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий зүтгэлтнүүдэд “Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагнал нь хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, хамтын гэрээ хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон жил идэвх санаачилга, тууштай зүтгэл гаргасан хүмүүст олгогддог шагнал юм.

“ХӨДӨЛМӨРИЙН ХҮНИЙ ТӨЛӨӨ” шагналыг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамир, дэд ерөнхийлөгч Ц.Ариунжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг нар гардуулан өгч, хөдөлмөрийн хүний төлөөх бодит үйл хэрэг, манлайллыг өндрөөр үнэлэн талархал илэрхийллээ.

“Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал хүртсэн эрхэм хүндэт та бүхэндээ Монголын Үйлдвэрчний Эвлэлийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, хөдөлмөрийн хүний төлөөх ариун үйлс тань мөнхөд мандан бадарч, нийгмийн хөгжил дэвшил, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.

Лхамжавын Онхдой – “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны ахмад зүтгэлтэн

Нямдоржийн Урантуяа – Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн хөгжмийн багш

Вандангийн Дэлгэрмаа – Улаанбаатар хотын 121 дүгээр цэцэрлэгийн багш, эрхлэгч, багш-арга зүйч

Жамъяны Сугар – “Сансар Кабель” ХХК-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны дарга

Чойсүрэнгийн Эрдэнэсувд – ОНӨААТҮГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5”-ийн борлуулалтын байцаагч, ээлжийн инженер

Сономдашийн Алтантуяа – Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш, ҮЭ-ийн хорооны дарга

Гангаагийн Цэвэлмаа – Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, МЭМАҮЭ-ийн холбооны тэргүүлэгч

Шагдарсүрэнгийн Энхтүвшин – УБТЗ-ын Баянтүмэн тасгийн замын мастер, БОС-ны хэсгийн дарга, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгч

Балдандоржийн Нарантуяа – Нийслэлийн Багануур дүүргийн Зоонозын өвчин судлалын төвийн сувилагч, ҮЭ-ийн хорооны дарга

Магвандашийн Саранцацрал – МҮЭХ-ны Хууль, эрх зүйн бодлогын газрын дарга

Эдгээр шагналтнууд нь салбар, байгууллага, хамт олондоо хөдөлмөрийн хүний эрх, нийгмийн баталгааг бодитоор сайжруулахад манлайлан ажиллаж, хамтын хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гишүүдийн оролцоог өргөжүүлэх, хөдөлмөрийн шударга харилцааг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан МҮЭ манлайлагчид юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН