Нүүр хуудасМэдээМҮЭ-ийн Холбоо орон нутагт ажиллаж, хөдөлмөрийн эрх, гишүүнчлэл болон цалин хөлсний асуудлаар...

МҮЭ-ийн Холбоо орон нутагт ажиллаж, хөдөлмөрийн эрх, гишүүнчлэл болон цалин хөлсний асуудлаар мэдээлэл, сургалт явуулж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч Ц.Ариунжаргалаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн хороод болон салбарын ажилтнуудтай уулзаж, хөдөлмөрийн эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, улс орон даяар өрнөөд байгаа ажил хаялт тэмцэл хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл хүргэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилготой эхлүүлсэн орон нутгийн айлчлалаа Ховд, Увс, Завхан аймагт амжилттай үргэлжлүүлж байна.

ХОВД АЙМАГТ

Ажлын хэсэг аймгийн Засаг дарга М.Амарсанаатай уулзаж, “Жаргалант” ТҮК-ийг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгон шинэчлэх үйл явцтай холбоотойгоор ажиллагсдын нийгмийн баталгааг дордуулахгүй байх зарчмыг онцлон зөвлөмж өглөө.

Мөн Нийгмийн даатгалын газрын удирдлагатай уулзаж, сумдад зохион байгуулсан ХАБЭА-н сургалтын үр дүнг мэдээлж, сургалтын төсөв гаргуулах талаар тохиролцлоо.

Түүнчлэн боловсролын салбарын ажил хаялттай холбоотой мэдээллийг аймгийн ЕБС, цэцэрлэг болон 10 сумын ҮЭ-ийн хороодын 60 гаруй идэвхтэн сонгуультнуудад хүргэж, Хөдөлмөрийн болон ХАБЭА-н хуулийн хүрээнд зөвлөгөө өгч сургалт зохион байгуулав.

УВС АЙМАГТ

2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-ний хооронд Улаангом сумын боловсрол, эрүүл мэнд, тохижилт үйлчилгээний байгууллагуудын 21 ҮЭ-ийн хорооны сонгуульт ажилтнуудтай уулзаж, ажил хаялттай холбоотой мэдээлэл болон хууль эрх зүйн зөвлөгөө өглөө.

Мөн ЕБС-ийн 2, 5, 6 дугаар сургуулийн багш нар ҮЭ-ийн байгууллагад нэгдэх хүсэлтээ илэрхийлж гарын үсэг зурсан бөгөөд Улсын бүртгэлд бүртгүүлэх, тамга, гэрчилгээ авах талаар мэргэжлийн зөвлөгөө авлаа.

ЗАВХАН АЙМАГТ

2025 оны 11 дүгээр сарын 02-нд Завхан аймагт ажиллах үеэр боловсрол, эрүүл мэнд, соёлын байгууллагын 30 гаруй гишүүн, төлөөлөлтэй уулзаж, БШУ болон Эрүүл мэндийн салбарт өрнөж буй цалин хөлс нэмэгдүүлэх тэмцэл, ажил хаялтын үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулт өгөв.

Уулзалтын дараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн зохицуулалт, Хамтын гэрээ хэлэлцээрийн ач холбогдол, ХАБЭА-н тухай хууль зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН