Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон “Хөх сувд-2022” мөсний баярын арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл ирэх сарын 3-4-ний өдрүүдэд “Хөх сувд-2022” мөсний баярын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулах шийдвэрийг гаргасан талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн.
Хөвсгөл нуурийн экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлууд Хөвсгөл нуур орчимд хэрэгжиж байна. Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байгаа юм.
Тухайлбал:
- Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй.
- Машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх
- Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийх.