Нүүр хуудасМэдээМ.Анхцэцэг Азийн аваргаас 3 өргөлтөөрөө хүрэл медаль хүртлээ

М.Анхцэцэг Азийн аваргаас 3 өргөлтөөрөө хүрэл медаль хүртлээ

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.

Тэрээр огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртэж шагналын тавцанд зогсч байна. Манай тамирчны урд БНХАУ-ын хоёр тамирчин алт, мөнгөн медалийн эзэн болсон.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН