УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны удирдлагуудтай уулзав. Уулзалтаар, мал эмнэлгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай өнгөрөгч нэгдүгээр сарын 21-ний өдөр малын эмч нарын уулзалтаас гарсан санал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, салбарын тогтвортой хөгжил, малын эрүүл мэндийн баталгааг хангах нь хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийн чухал үндэс болохыг онцолжээ






