2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн татвар нэмэгдсэн.
Татварын нэмэгдлийг иргэд эсэргүүцэж байгаа бөгөөд энэ талаар хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд олноор ирүүлжээ.
Тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Иргэдийн татвар нэмсэн хуульдаа өөрчлөлт оруулах саналыг манай байнгын хорооноос УИХ-д хүргүүлэхээр шийдэж, УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар оруулсан. Энэ хуулийг удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Иргэдээс татварын нэмэгдлийг эсэргүүцсэн 9000 гаруй өргөдөл ирсэн учир бид энэ хуульд өөрчлөлт оруулах талаар санаачилга гарган ажиллаж байна” гэж хэллээ.