Нүүр хуудасМэдээНаадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс 06:00 цагаас иргэдэд...

Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс 06:00 цагаас иргэдэд үйлчлэн 

Нийтийн тээврийн газраас автобусны хүртээмж, хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Нисэх Яармагийн иргэд, зорчигчдын үйлчлүүлдэг нийтийн тээврийн 3 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ өмнө нь 06:20 минутаас эхэлдэг байсан бол маргааш өглөөнөөс эхлэн 06:00 цагаас иргэдэд үйлчлэхэд бэлэн болоод байна. 

Тухайн чиглэлүүд нь

Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр” 

Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр” 

Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”  гэсэн 3 чиглэл ба эдгээр чиглэлүүдэд нийт 42 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН