Хоёр багийн хооронд тохиролцсоны үндсэн дээр Налайх Бизон сагсан бөмбөгийн багийн тоглогч Т.Санчирыг Basketball Champions League Asia qualifiers тэмцээний хүрээнд Хасын Хүлэгүүд багийн нэрийн өмнөөс зээлээр тоглох тохиролцоог хийлээ.
Энэхүү тохиролцоог нааштайгаар хүлээн авч шийдвэрлэсэн Налайх Бизон багийн удирдлагуудад Хүлэгүүд багийн зүгээс талархсанаа илэрхийлье.
Энэхүү соёл нь цаашид Монголын сагсан бөмбөгт хэвшинэ гэдэгт итгэлтэй байна.
Т.Санчир нь 2014-2020 оны хооронд Хүлэгүүд багт хүчин зүтгэхдээ 3 Аварга, 2 мөнгөн медаль, 2 MVP хүртсэн амжилттай Хүлэг билээ.
Олон улсын тавцанд эргэн нэгдэж өрсөлдөхөөр болсон Т.Санчиртаа амжилт хүсье.
Basketball Champions League Asia