Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/387 дугаар тушаалын хавсралтаар “АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСЭЭР АГААРЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ” -ыг шинэчлэн баталсан.
- Тус журмын 1.2-т Агаарын чанарын индекс гэж хот суурин газрын хүрээлэн байгаа агаар дахь бохирдуулах бодисын агууламжийг тухайн бохирдуулах бодисын хүний эрүүл мэндэд нөлөөлөх агууламжийн утгатай харьцуулсан тоон үзүүлэлтийг хэлнэ гэж заасан байдаг.
- Агаарын чанарыг Агаарын чанарын индексээр 6 түвшинд ангилах бөгөөд түвшин тус бүрт харгалзах индексийн тоон үзүүлэлтийг 6 өнгөөр илэрхийлж /өнгөт тэмдэглэгээ/ хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харуулсан байдаг.
- Та О2 аппликейшнийг гар утсан дээрээ суулгаснаар өөрийн амьдарч буй орчны агаарын чанарын индекстэй танилцах боломжтой.
Мөн та http://agaar.mn/index , https://aprd.ub.gov.mn/ вэбсайтаас агаарын чанарын мэдээг хараарай.
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР