Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэж, битүү орчинд хүн амьтныг угаартуулах хортой. Харин задгай агаартай буюу хүчилтөрөгчтэй үед агаарт тийм ч удаан оршдоггүй байна. Учир нь агаарт хүчилтөрөгчийн атомуудтай маш хурдан исэлдэж нүүрсхүчлийн хийд шилждэг.
Угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг заавал шалгаж, түлшийг горимын дагуу зөв ашиглах шаардлагатай юм.
Угаарын хий нь:
- Нүдэнд үзэгдэхгүй
- Үнэргүй
- Амтгүй Зөвхөн угаарын хийн мэдрэгчид танигддаг.
Иймд иргэд та бүхэн хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж, зориулалтын газарт байршуулан, үргэлж асаалттай байлгахыг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР