Нүүр хуудасМэдээНАОБТГ: Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдаж байна

НАОБТГ: Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж өгөх сургалтыг НАОБТГ, Нийслэлийн төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн мэргэжилтнүүд, ТТТ ХХК ний холбогдох ажилтнууд хамтран батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Уг сургалтын зорилго нь иргэдтэй хамгийн ойр ажилладаг хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд угаарын хийн эрсдэл үүсч байгаа шалтгаан нөхцөл, эрсдэлээс сэргийлэх, зөв галлагааны заавар зөвлөмж, мэдээллийг хүргэхэд оршиж байна.

Өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн 13,14,15,16 дугаар хороодын 50 гаруй хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нар хамрагдаж мэдээлэл авчээ.

Сургалт сард 2 удаа дүүрэг бүрт 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах юм байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН