Урин дулааны цаг ирж гэр байшингийн гадаад, дотоод агаарын температурын зөрүү багасч угаартах эрсдэл үүсдэг.
Иймд иргэд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж:
- Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах,
- Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх,
- Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Яндангийн хаалтыг хаахгүй байх,
- Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийхийг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР