Нүүр хуудасВидеоНАОБТГ: Өнөөдрийн байдлаар 80,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

НАОБТГ: Өнөөдрийн байдлаар 80,000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд баруун болон зүүн бүсийн үйлдвэрээс өдөрт 2-3 удаагийн давтамжтайгаар 620 гаруй жолооч, ачигч нарын хамтаар 650 борлуулалтын цэгт 2300-2600 тонн түлшийг өдөр бүр тасралтгүй гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулан ханган нийлүүлж байна. Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрээс борлуулалтын цэг, үйлдвэрээс агуулах, агуулахаас борлуулалтын цэг гэсэн үндсэн 3 маршрутаар 31 тээврийн ААНБ-ын 300 гаруй тээврийн хэрэгслийн 600 гаруй жолооч, ачигч нар тээвэрлэж байна.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг 2022 оны 04 дүгээр сараас эхлэн 10 дугаар сар хүртэл Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулан нийт 120,000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 80,000 тонн түлшний нөөцтэй байна.

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН