Монгол улсын азотын бордооны 98.5, вагоны импортын 98.4, нефтийн бүтээгдэхүүний 88.6, байгалийн хийн 84.3, арматур төмрийн 62 хувийг ОХУ-аас авч байна. Өнгөрсөн онд хүнсний бус бараа бүтээгдэхүүний импортод 5.9 тэрбум ам.доллар зарцуулж, тус дүнгийн 38.4 хувийг Европын орнууд, үүнээс 27.5 хувийг ОХУ бүрдүүлсэн байна.
Мөн эмзүйн бүтээгдэхүүний 46.8, биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүний 54.5, угаалгын бодисын 49.1 хувийг Европын орнуудаас импортолсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
