Нүүр хуудасМэдээНЗДТГ: Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

НЗДТГ: Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн авто зам, замын байгууламж барьж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна.

Төсөл, арга хэмжээний нэрУртГүйцэтгэгчАжлын явц
1Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын гүүрэн байгууламж2.6 км авто зам, 89.1 метр гүүр“Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК түншлэл7%
2Дунд голын арын буюу Алтай хотхоны урд талын авто зам0.75 км“Их богд зам” ХХК55%
3Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрийн барилга391.55 метр,54.8 метр,36.75 метр гүүр“Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК түншлэл60%
4Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт2х225 метр гүүр“ЗМЗ” ХХК58%
5Гачууртын авто замаас Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын дээгүүрх 97.3 метр төмөр бетон гүүрийн барилга4.27 км авто зам, 97.3 метр гүүр“Ди Вай Кэй Би” ХХК, “Туулын гүүр далай ХХК” түншлэл51%
6Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх авто зам, гүүрийн барилга1.23 км авто зам, 33 метр гүүр“Тотал инж” ХХК50%
7Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто зам0.64 км“МАЗ” ХХК87%
8Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, замын байгууламжийн барилгын ажил нэгдүгээр хэсэг1.1 км“Тотал инж” ХХК3%

Төсөл гүйцэтгэгчдэд газар чөлөөлөлт, түүнд шаардагдах санхүүжилт, трасст өртсөн шугам сүлжээ, худгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байгааг онцолж байв. Мөн гүйцэтгэж буй замын ажлуудыг  төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар төлөвлөн ажиллацгааж буйгаа онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Төрийн зүгээс санхүүжилт олгох, газар чөлөөлөх зэрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллана. Мөн төслийн үйл явцад тогтмол хяналт тавих болно. Ингэснээр тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Тиймээс төсөл гүйцэтгэгчид ажлаа удаашруулалгүй, төлөвлөсөн цагтаа багтаан дуусгах хэрэгтэй. Бидний зүгээс Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх болно хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН