Нүүр хуудасМэдээНЗДТГ: Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

НЗДТГ: Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-Газрын зөвшөөрөлтэй 228 айл, зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн. Энэ 46 айлын асуудлыг яаралтай шийдэхээр амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Богдын давааны орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Түүнчлэн НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан байдаг. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох бүрэн боломжтой гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН