Нүүр хуудасМэдээНЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

НЗДТГ-ыг төлөөлж нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска нар өнөөдөр “Төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг хангах олон улсын стандартыг хангах гэрчилгээжилт” (Жендэр сийл хөтөлбөр)-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр НЗДТГ нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй анхны Монгол Улсын орон нутгийн засаг захиргааны байгууллага болж буй.

Анх 2021 онд хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь дэлхийн 30 орчим улс, тэр дундаа Азийн долоон улсын төрийн байгууллагуудад хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд оролцогч төрийн байгууллагуудын үр дүнгээс хамаарч алт, мөнгө, хүрэл гэсэн гурван төрлийн гэрчилгээг олгодог аж. 

Жендэр сийл хөтөлбөр нь дараах зорилгыг агуулсан. Тодруулбал, 

  • Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх; 
  • Дотоод ардчилал, ил тод байдлыг нэмэгдүүлэх;
  • Гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, байгууллагын соёлд байгаа жендэрийн ялгааг арилгах;
  • Байгууллагын өөрчлөлтийн замын зураглалыг тодорхойлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн тогтолцоонд олон улсын жендэрийн тэгш байдлын стандартыг нэвтрүүлэн, шударга, ил тод, өндөр чадамжтай, хариуцлагатай төрийн албыг бий болгоход чиглэнэ. 
  • Мөн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үр дүнтэй алхам болох юм.

Төслийн үр дүнд төрийн захиргааны бодлогод жендэрийн асуудлыг тусгах техникийн чадавх дээшилж, хяналт-шинжилгээний тогтолцоо сайжирна. Цаашид уг хөтөлбөрт нийслэлийн есөн дүүргийг хамруулж, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудыг үе шаттай зохион байгуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН