Нүүр хуудасНийгэмНЗДТГ: Нийслэл, дүүргийн албан хаагчид “Үр дүнд суурилсан удирдлага” чиглэлээр чадавхаа бэхжүүллээ

НЗДТГ: Нийслэл, дүүргийн албан хаагчид “Үр дүнд суурилсан удирдлага” чиглэлээр чадавхаа бэхжүүллээ

Нийслэл, дүүргүүдийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв боловсруулалт, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчдыг арга зүйгээр хангаж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Бүсчилсэн байдлаар орон даяар зохион байгуулж буй тус сургалтад нийслэл, дүүргийн ЗДТГ, холбогдох агентлагуудын 150 гаруй албан хаагч хамрагдаж буй юм.

Монгол Улс 2012 оноос хойш хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэн,  хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулан, нэгдмэл байдлыг хангах зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2015 онд боловсруулан батлуулсан. Улмаар 2020 онд шинэчлэн найруулж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль нэртэйгээр батлан хэрэгжүүлж, бодлого төлөвлөлтийг төсөвлөлттэй уялдуулах чиглэлд туршлага хуримтлуулаад байна. Цаашид хязгаарлагдмал нөөцийг илүү үр дүнтэй, үр ашигтайгаар оновчтой хуваарилж, үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад буй.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь гурав дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг тавдугаар сарын 25, 26-нд хоёр өдрийн турш зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН