Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл өнөөдөр УДЭТ-ын өмнөх талбайд хийх тохижилт, гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэг болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажил долоодугаар сард дуусна. Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд байгаа театрын ойр орчимд машины зогсоол биш, иргэд, олон нийтэд таатай орчин бүрдүүлэх ёстой. Тохижилтыг театрын ерөнхий өнгө, орчинтой нь нийцүүлэн олон улсын түвшинд, чанартай гүйцэтгэхээр зураг төслийг нь 2021 онд гаргасан. Үүний дагуу тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.