УОК-оос КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх төлөвлөгөөг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд С.Амартүвшин Эрсдэлийн болон цаг үеийн үнэлгээг хийж, дөрөвдүгээр сарын 1-ээс ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Тиймээс энэ сарын 15-аас багш, боловсролын байгууллагын ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.