Нүүр хуудасМэдээНийслэлд төрийн албаны ерөнхий шалгалтыг 1703 иргэн өгч байна

Нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалтыг 1703 иргэн өгч байна

Нийслэлд зохион байгуулагдаж буй Төрийн албан ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Төрийн албан зөвлөлөөс өдөрт 5 ээлжээр нэг ээлжинд 131 иргэн шалгалт өгөхөөр зохицуулалт хийсэн байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа зохион байгуулж байна.

Өнөөдөр шалгалтыг орон даяар нэгэн зэрэг эхлүүлж 100 цахим хэлбэрээр авч байна. Шалгалт өгөх байр, компьютер зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, шалгалтын явцад ямар нэг техникийн саатал гарахгүй байх талаас нарийн зохицуулалт хийж ажиллаж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН