Нүүр хуудасМэдээНийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад...

Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо

Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Үүнээс наймдугаар сарын байдлаар 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо. Нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд нийт 177 сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН