Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Түүнчлэн 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байна.
Сайжруулсан шахмал түлшний тухайд хуучин үнээрээ буюу 3750 төгрөг, 25 кг шуудайтай хагас коксон шахмал түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. Иргэд өөрсдийн сонголтоор дээрх хоёр түлшээс сонгон худалдан авах боломжтой.
Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа.
Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж, 120 гаруй мянган айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмжийг суурилуулсан. Дахин 22 мянган айл өрхийг системд холбох ажил үргэлжилж байнa





