“Нийслэлийн хүүхдийн холбоо” шинэ тэргүүнээ сонголоо.Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Нийслэлийн хүүхдийн холбоо нь 9 дүүргийн хүүхдийн холбооны тэргүүн болон холбооны нарийн бичгээс бүрдэх бөгөөд улс төрийн нам, бүлэглэлээс ангид өөрийн удирдлагын байгууллага юм.Тус холбоо нь 2022 оны 4 дэх хурлаа 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар хүүхдийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон өмнө хийгдсэн ажлаа дүгнэж цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар хэлэлцэн зөвлөлдлөө.Мөн нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн болон нарийн бичгийг холбооны гишүүдийн дунд санал хураалт явуулж олонхын саналаар томилсон. Холбооны шинэ тэргүүнээр “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн ажлын хэсгийн гишүүн “Өсвөрийн парламент”-ийн гишүүн “Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн холбоо”-ны тэргүүн “Нийслэлийн хүүхдийн холбоо”-ны нарийн бичиг О.Шинэтунгалаг сонгогдлоо. Мөн тус холбооны нарийн бичгээр Хан-уул дүүргийн хүүхдийн холбооны тэргүүн М.Алтангэрэл томилогдон ажиллахаар боллоо.