Нүүр хуудасНийгэмИ-Монголиа: Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

И-Монголиа: Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ.
Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах бөгөөд хүсэлтийг зөвхөн цахимаар гаргах боломжтой.
Цахимаар бүртгүүлэхдээ:
– E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
– Онцлох үйлчилгээн дээр “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн хэсэг гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
– Өмнө жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаар, дүүргийг хамт сонгоно.
– Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
– Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
– Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
– Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ илгээх боломжтой болно.
– Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
– Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ” гэсэн тохиолдолд “ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
– Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх;
– Хаяг дээрээ түр оршин суугаа иргэн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлт зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх;
– Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах;
– Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.
Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН