Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛИЙН 86 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ

НИЙСЛЭЛИЙН 86 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ

Та E-Mongoila-аас, Нийслэл хотын 86 төрлийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэх эрхлэх үйлчилгээг өнөөдрөөс эхлэн цаг, мөнгөө хэмнэн авч болно. Нийслэл хотын нутаг дэвсгэрт бизнес эрхлэх бол цаас хэвлэж хувилан, биеэр очих бус, зөвшөөрөл шаардахгүй эхлэх үйлчилгээ нэвтэрлээ. 

9 дүгээр сарын 25-нд E-Mongolia-д Нийслэлийн хамгийн түгээмэл 10 төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн бол өнөөдөр согтууруулах ундаатай холбоотой үйлчилгээнээс бусад 86 төрлийн үйлчилгээ болж өргөжлөө. Та Улаанбаатарт худалдаа, хоол, зочлох, чийрэгжүүлэх, бялдаржуулах, ахуйн үйлчилгээ, тоглоомын төв, соёл урлагийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн 11 чиглэлийн 86 төрлийн үйлчилгээ авах гэж бичиг баримт бүрдүүлж, биеэр явах, зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо. Цаас, мөнгө хэмнэн, цахимаар үйлчилгээ авах жагсаалт ТҮЦ, барааны зах,  түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар, кофе шоп, кафе, хоол хүргэлт, үсчин, гоо сайхан, хувцас, гутал, цүнх, нүдний шил захиалга засвар гэх мэт 86 төрлийн түгээмэл худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бүрдэж байна. \Цахимаар хүсэлтээ илгээгээд зөвшөөрөлгүйгээр эхлэх жагсаалттай танилцана уу. /

Цахимаар 10 төрлийн үйлчилгээ авах боломж E-Mongolia-д нээгдсэнээс хойших эхний 45 хоногт 101 хүсэлт амжилттай илгээгджээ.  Хүсэлтээ гаргаж цахимаар илгээсэн л бол Зөьшөөроийн хуулийн дагуу зөвшөөрөл шаардлагагүй.

Иргэн та өөрийн болон компанийнхаа бүртгэлээр E-Mongoliа-д нэвтэрч, нийслэлийн үйлчилгээнүүд гэсэн ангиллаас сонгон хүсэлтээ илгээнэ.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын 10.2-т зааснаар 3-аас дээш удаа журам зөрчсөн, хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчил арилгах үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд л хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрх цуцлагдана.

Цахимаар үйлчилгээ үзүүлэх систем нь авлигын эсрэг засгийн газрын бодлогын нэг бодит алхам, хүн биш хууль засаглах, хүнд суртлыг халж технологи үйлчлэх шийдэл юм. E-Mongolia, цахим технологийн шийдэл нь зөвхөн ажлын цагаар бус 7 хоногийн бүх өдөр 24 цагаар Танд тасралтгүй үйлчилнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН