Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга, Байнгын хорооны гишүүн Чен Чонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм