Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

НИЙСЛЭЛ: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувиар импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  зохион байгуулдаг уг үзэсгэлэн худалдааг энэ сарын 17-оос хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг,  дүүргийн 1000 орчим ЖДҮ эрхлэгч оролцож, 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ борлуулна. ЖДҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд үйлдвэрийн үнийг санал болгоно. 
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж малл” худалдааны төвд болно. 
Ташрамд, өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар бизнес эрхлэгчид нийт 54.8 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН