Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн...

НИЙСЛЭЛ: АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландерыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Миний бие НЗД-ын орлогчоор томилогдоод 1 сар гаруй болж байна. Уг ажилд томилогдсон даруйд  ирээдүйн хөгжлийг бүтээгч хойч үеийн боловсролд түлхүү анхаарч, өндөр хөгжилтэй улсад боловсрол эзэмшүүлэх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Ах дүүгийн харилцаат хотуудын хамтын ажиллагааны хүрээнд ЕБС-ийн төгсөгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан төгсөгчдийг АНУ-ын Денвер хотод тэтгэлэгтэй суралцуулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрт хамрагдуулж, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах хүсэлтэй байна” гэв

АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Ф.Вагенландер”  Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН