Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: БЗД-ийн хот нийтийн аж ахуйн чиглэлийн 17 байгууллага, 78 төрийн байгууллага,...

НИЙСЛЭЛ: БЗД-ийн хот нийтийн аж ахуйн чиглэлийн 17 байгууллага, 78 төрийн байгууллага, 52 сургууль, 61 цэцэрлэг, 330 СӨХ, хувийн хэвшлийн 2762 байгууллага болон 8404 иргэн цэвэрлэгээ хийж, 294.302 мкв талбайгаас 1260 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна

Гэр хорооллын есөн цэгт үүссэн үүсмэл хог хаягдлыг устгаж, ачиж тээвэрлэсэн бөгөөд Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу 289 ширхэг гэрэлтүүлгийн шон угааж, засварлаж ажиллалаа. Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үргэлжлэх бөгөөд гуу жалга, гүүрний хог, хаягдал цэвэрлэж, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгалын газруудыг зориулалтын бодисоор угааж, цэвэрлэх юм. Иймд иргэд, оршин суугчид та бүрэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хувь нэмрээ оруулж үүрэг, хариуцлагатай их цэвэрлэгээнд идэвх, оролцоотой байхыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН