Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно.



