Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: “Дулаалъя” аянаар иргэдэд гэр, байшингаа үр дүнтэй дулаалах сургалтыг зохион байгуулж...

НИЙСЛЭЛ: “Дулаалъя” аянаар иргэдэд гэр, байшингаа үр дүнтэй дулаалах сургалтыг зохион байгуулж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг “Дулаалъя” аяны хүрээнд 7-24 дүгээр хорооны гэр хорооллын бүсийн иргэдэд гэр, байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах сургалтыг өнгөрсөн хоёрдугаар сараар эхлэн үе шаттай зохион байгуулж байна.

Тодруулбал, сургалтыг зохион байгуулахаас өмнө айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулсан. Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор “Дулаан шийдэл” ТББ-тай хамтран мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг хороо бүрийн иргэний танхимд сургалтаар хүргэж байгаа юм.

Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН