Нүүр хуудасМэдээНийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна

Нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан нийслэлийн зүгээс дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж байна. 
Энэ хүрээнд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар өнөөдөр Баянгол, Хан- Уул дүүрэгт ажиллаж, ирэх оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлийн ерөнхий бодлого, хөгжлийн зорилттой нийцүүлэх талаар санал солилцлоо. Тус ажлын зорилго нь нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжих хөрөнгө оруулалтыг давхардалгүй, үр дүнтэй төлөвлөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит төслүүдийг санхүүжүүлэхэд оршиж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН