Налайх дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 11-ний өдрийн 08:50 цагийн байдлаар “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай 3 техник, зам шүүрдэгч 2 гар төхөөрөмжөөр 280.000 ам.метр авто зам болон явган зам, замын нуухны цасыг цэвэрлэж байна.
Хог тээврийн үйлчилгээнд 10 машин, 23 ачигч, 10 жолооч ажиллаж байна.
8 тонн давс, 5.5 тонн бодис, 48 метр.куб хайрга, элсний үлдэгдэлтэй цэвэрлэгээ үргэлжилж байна.
Халтиргаа гулгаа үүссэн зам байхгүй, зорчих хэсэг хэвийн байна.
Дүүргийн алслагдсан хороо Городок, Тэрэлжийн орчим цас ороогүй.