Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: НЕБ-ын 34 дүгээр сургуулийн сурагчид “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрт хамрагдлаа

НИЙСЛЭЛ: НЕБ-ын 34 дүгээр сургуулийн сурагчид “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрт хамрагдлаа

Батлан хамгаалах салбараас 2025 онд дэвшүүлсэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Боловсролын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил олгох, үндэсний бахархал, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр НЕБ-ын 34 дүгээр сургууль, Зэвсэгт хүчний 150 дугаар ангитай хамтран тус сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн алба хаах хэлбэрүүд, энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргийн гүйцэтгэж буй үүрэг зэрэг сэдвүүдээр сургалт, харилцан ярилцлага, сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн зэргийг зохион байгууллаа. Мөн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны үзүүлэх тоглолтыг үзүүлсэн юм. Цаашид дээрх сургалт, уулзалтыг хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН