Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын...

НИЙСЛЭЛ: Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортой уулзлаа. Уулзалтаар “Ус хангамж, ариутгах татуургийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төсөл болон “Азийн тэсвэртэй хотууд” төслийн төлөвлөгөөг танилцууллаа.

Энэ үеэр “Ус хангамж, ариутгах татуургийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулах, цахим нэгдсэн системийг шинэчилж, нэгдсэн мэдээллийн санг байгуулах, цахим системийг хөгжүүлж, хэрэглээний төлбөр төлөлтийг нэмэгдүүлэх зэргээр талууд санал солилцлоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Цэвэр ус олборлох, дамжуулах, түгээх ажилтай холбоотой бодит өртгийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шаардлага байсан. Төслийн хүрээнд иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажил арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Цаашид бид хэрэглэгчдэд зориулсан цахим платформыг хөгжүүлж цэвэр усны хэрэглээ, төлбөр хураамжтай холбоотой мэдээллийг хүргэх ажил үргэлжилнэ. Энэ ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж мэдээлэл солилцож байх саналтай байна” гэлээ.

НЗДТГ, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг Улаанбаатар хотод гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой дээрх төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Төслийн эхний шатанд уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бөгөөд оролцогч талуудын саналыг төлөвлөгөөнд тусгахаар боллоо.   

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН