Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн...

НИЙСЛЭЛ: Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна

Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж буй. Үүнтэй холбоотойгоор голын ус татарсан бөгөөд энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрбээр “Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барихын тулд голын урсцыг багасгах зорилгоор тухайн голын эхэд байгуулсан усан тохируулгын сангаас усыг түр хааж буй. Өнөөдөр үндсэн далангийн цутгалтын ажил эхэлж байна. Уг даланг хийж дуусахаар усыг тохируулан нээхээр гол хэвийн урсцаар урсах хэдий ч намрын улирал болж буй тул ус тодорхой хэмжээнд багасна” гэв.

Түүнчлэн Сэлбэ, Дунд голын урсцыг сайжруулах ажлын хүрээнд Арслантай гүүрнээс Натурын гүүр хүртэл, Натурын гүүрний урд талын төмөр замын гармаас Алтай хотхоны гүүр хүртэлх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн тооцоо судалгааг гарган, дараагийн хөрөнгө оруулалтын ажлуудад тусгахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН