Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

НИЙСЛЭЛ: Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд байрлах 1А байрны 1 орцны 1 тоотод байрлах орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна.

1. Барилгын товч танилцуулга

Барилга нь 1970 онд ашиглалтад орсон 64,14 ам метр талбай бүхий орон сууц юм.

Цутгамал бетон суурь, тоосгон ханатай, төмөр бетон хучилттай, хавтгай хар цаасан дээвэртэй, вакум цонхтой, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, төвлөрсөн цахилгаанд холбогдсон.

2. Дуудлага худалдааны анхны үнэ

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 244,295,276.00 төгрөг гэж тогтоосон.

  • Дэнчингийн хэмжээ: 24,429,527.60 төгрөг

3. Дуудлага худалдааны мэдээлэл

1Дуудлага худалдаа болох хугацаа2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13:00 цагт
2Дуудлага худалдаа болох газарНийслэлийн Засаг захиргааны Хангарди цогцолбор, Б блок, 2-р давхар, 201 тоот
3Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлХудалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
4Дэнчин байршуулах дансХүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газарДансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961
5Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаарСүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3-р давхарРД: 2576589

4. Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2025 оны есдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах саналын хайрцагт хийнэ.

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт;
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь;
  • Хувь хүн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

5. Мэдээлэл авах

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

Лавлах утас: (11)-31-05-80

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН