Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ

НИЙСЛЭЛ: Таван шарын нүхэн гарцын авто замыг асфальт бетоноор хучиж эхэллээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын баруун урд дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Улаанбаатар хотын баруун хэсгийн төмөр зам, авто замын огтлолцол уулзвар болох Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 90 орим хувьтай үргэлжилж байна.

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц нь 5 метрийн өндөртэй, иж бүрэн ус зайлуулах систем бүхий иж бүрэн инженерийн байгууламж болж буйгаараа онцлог. Нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, урд туслах зам 252 метр гэх мэт 2 түвшний огтлолцолтой барина. Гарцын үндсэн бүтцийн байгуулалт бүрэн дууссан бөгөөд авто замын асфальт хучилт эхэллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН