Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх “Теле камерын нэгдсэн төв”-ийг өнөөдөр нээлээ. Уг технологийн дэвшил нь Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал болох авто замын түгжрэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд гэмт хэрэг, зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх камерын нэгдсэн систем юм.



