Нүүр хуудасМэдээНийслэл: Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна

Нийслэл: Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна

Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар ачиж тээвэрлэлээ. Нийт 70,2 тонн хогийг төвлөрсөн цэгт буулгалаа. Аялал зугаалгын үед байгаль дэлхийдээ хог хаяхгүй байхыг уриалж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН