Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

НИЙСЛЭЛ: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн хоёр насос худаг суурилуулах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгана. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН