Нүүр хуудасМэдээНийслэл: “Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “нээлттэй орон зай” уран бүтээлчид, кураторуудын чуулган...

Нийслэл: “Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “нээлттэй орон зай” уран бүтээлчид, кураторуудын чуулган уулзалт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг 06 сарын 06-20-ний өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж буй.

Энэ хүрээнд 06 дугаар сарын 09-ний өдөр “Нээлттэй орон зай” уран бүтээлчид, кураторуудын чуулган уулзалтыг Монголын уран зургийн галерейд зохион байгууллаа. Арга хэмжээгээр “Улаанбаатар биенналь 2025”-ын Ерөнхий куратор Тиан Занг “Сарны доор, тэнгэрийн хаяанд” сэдэвт үзэсгэлэнгийн бүтээлүүдийг танилцуулж, “Тэнгэрийн доор: Өвөг дээдсийн сүнс сүлд, өв соёлын холбоо” сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН